Завхан Эрүүл мэндийн газар

Завхан Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн төлөө хамтдаа

28/10/2025
“Сүрьеэгүй Завхан” – Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүйСургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс хамгаалах зорилго...
27/10/2025

“Сүрьеэгүй Завхан” – Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүй

Сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс хамгаалах зорилготой “Сүрьеэгүй Завхан” төсөл Завхан аймагт хэрэгжиж эхэллээ.

Энэхүү санаачилга нь Жонс Хопкинсийн их сургуулийн Johns Hopkins Medicine “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй анхны салбар төсөл юм. Төслийг Дилав Хутагт Сан санаачлан, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан Эрүүл мэндийн газар -тай хамтран 2025 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн төвлөрдөг сургууль, дотуур байр зэрэг “кластер бүсүүд”-эд сүрьеэгийн илрүүлэг, шинжилгээг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм. Ингэснээр аймгийн хэмжээнд сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Төслийн нээлтийн хүрээнд 2025 оны аравдугаар сарын 17-нд Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ сургууль дээр “Сүрьеэ өвчнийг таниулах өдөрлөг” зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр хүүхэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд сүрьеэ өвчний талаарх зөв мэдлэг олгож, урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагаа өрнүүлсэн юм.

Төслийн албан ёсны нээлт энэ сарын 29-ний өдөр Улиастай хотод болох бөгөөд аймгийн хэмжээнд сүрьеэгийн эсрэг өргөн хүрээний арга хэмжээг эхлүүлэх томоохон үйл явдал болох юм.


#сүрьеэгүйзавхан

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу VI дүрийн Дилав хутагт Данзанламэдийн лагшин мэндэлсэн энэ өдөр Дилав хутагт За...
27/10/2025

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу VI дүрийн Дилав хутагт Данзанламэдийн лагшин мэндэлсэн энэ өдөр Дилав хутагт Завхан аймгийн Улиастай хотод айлчилж байгаа бөгөөд хутагтыг нисэх буудалд буухад Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Завхан аймгийн ИТХ, Завхан аймгийн Хөгжим жүжгийн театр, Top Noble tour ХХК-ийн төлөөлөгчид болон сүсэгтэн олон угтан авлаа.
Энэ өдөр Завхан аймгийн Төгс буянт жавхлант хийд VI дүрийн Дилав хутагт Данзанламэдэд зориулан мандал өргөх бөгөөд мөн Жонс Хопкинсийн их сургуулийн Johns Hopkins Medicine “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй анхны салбар төсөл болох “Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүй” уриатай “СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН” төслийн нээлт болох юм. Тус төслийг Дилав Хутагт Сан санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд Дилав хутагт Данзанламэд оролцоно.
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монголын шашин болон төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан "МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН" бүжгэн жүжгийг үзэгч, сүсэгтэн олны хүртээл болгох бөгөөд VI дүрийн Дилав хутагт Данзанламэд таалан соёрхох юм. Түүнээс гадна Дилав хутагт Жамсранжав, монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын бишрэм нөхөрлөлийг харуулах “ЗУУН ДАМЖСАН НӨХӨРЛӨЛ” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болох аж.
​Дилав хутагт Данзанламэд гэгээнтний ариун таалалдаа
болгоож асан хийгээд болгоох үйлс зохионгуй, залбирал ерөөл бүхэн орчлонгийн эцэс хүртэл жавхлантайяа бүтэх болтугай.
Diluv Hutugthu Foundation / Дилав Хутагт Сан

20/10/2025
ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СПОРТЫН БАГА НААДАМ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Эрүүл мэндийн салбарын спортын...
20/10/2025

ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СПОРТЫН
БАГА НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийн салбарын спортын бага наадмыг 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Зоонозын өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв хамтран волейбол, сагсан бөмбөг, теннис болон сонирхогчдын дунд 3 төрлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү бага наадамд 24 багийн 200 гаруй баг тамирчид оролцлоо.
МЕДАЛИЙН ЭЗЭД:
Волейбол /эрэгтэй/
Тэргүүн байр - Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг
Дэд байр - аймгийн Нэгдсэн эмнэлэг
Гутгаар байр - Эрүүл мэндийн газар
Волейбол /эмэгтэй/
Тэргүүн байр - Тэлмэн сумын Эрүүл мэндийн төв
Дэд байр - сумдын Эрүүл мэндийн төвүүд /Дунд бүс/
Гутгаар байр - Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг
Сагсан бөмбөг /эрэгтэй/
Тэргүүн байр - Эрүүл мэндийн газар
Дэд байр - Их уул сумын ЭМТөв
Гутгаар байр - Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг
Сагсан бөмбөг /эмэгтэй/
Тэргүүн байр - Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг
Дэд байр - аймгийн Нэгдсэн эмнэлэг
Гутгаар - Эрүүл мэндийн газар
Теннис /эрэгтэй/
Тэргүүн байр - Дорж /Түдэвтэй сумын ЭМТөв/
Дэд байр - Юнрэндорж /УАУТөв/
Гутгаар байр - Анхбаатар /Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг/
Теннис /эмэгтэй/
Тэргүүн байр - Жамбалсүрэн /Нэгдсэн эмнэлэг/
Дэд байр - Нандинмаа /ЭМГазар/
Гутгаар байр - Ариунсанаа / 4 оноо ӨЭМТөв/
Тэмцээнд багийн дүнгээр Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг 1-р байр эзэлж Шилжин явах цомын эзэн боллоо.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, өрх, сумын ЭМТөвүүд, Одчим наран эмнэлэг, Эмийн холбоо, эмийн сангууд, Шүдний эмнэлгүүд, Мобиком Завхан салбар үйл ажиллагааг дэмжин оролцсон та бүхэндээ маш их баярлалаа.
2025 оны ЭМС-ын спортын бага наадмыг баг хамт олноороо амжилттай зохион байгуулсан Ж.Мөнхцэцэг даргатай ЗӨСТ, Д.Өлзийбаяр даргатай УАУТ-ийн хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ дэвшүүлж байна.

Тууралтат халдвараас урьдчилан сэргийлье!!!
29/09/2025

Тууралтат халдвараас урьдчилан сэргийлье!!!

Урьдчилан сэргийлье!!!
29/09/2025

Урьдчилан сэргийлье!!!

Хүүхдийнхээ гарыг угааж хэвшицгээе!!!
29/09/2025

Хүүхдийнхээ гарыг угааж хэвшицгээе!!!

Халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая!!!
29/09/2025

Халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая!!!

Гараа угааж хэвшицгээе!!!
29/09/2025

Гараа угааж хэвшицгээе!!!

29/09/2025

Address

In Uliastyi Jinst
Uliastay
70462280

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Завхан Эрүүл мэндийн газар:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram