18/01/2026
📣 Өнөөдөр АНА Монгол төв үүсгэн байгуулагдсаны 4 жилийн ой тохиож байна.
Энэ хугацаанд биднийг дэмжин хамтран ажиллаж, итгэл хүлээлгэж ирсэн эрхэм үйлчлүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид, хамт олон, мэргэжилтнүүд болон байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү хугацаанд бид:
• Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг хэрэгжүүлж, хүүхдүүдийн нийгэмших чадварыг дэмжих орчныг бүрдүүлж,
• Эцэг эхчүүдэд зөвлөгөө, практик сургалтаар дамжуулан дэмжлэг үзүүлж,
• “Бие даах алхамууд” номд суурилсан номын клубийг тогтмол ажиллуулж,
• Филиппин улс дахь Behavior Care Consultant байгууллагатай хамтран ажиллаж, Филиппин улсын мэргэжилтнүүд Монголд сургалт зохион байгуулж,
• Нийгмийн хариуцлагын хүрээнд 900 гаруй багш, мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж,
• Үйлчлүүлэгчдийн эрэлтэд үндэслэн амралтын өдрөөр сургалт, үйлчилгээг тогтмол үзүүлдэг боллоо.
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын ажиллагаа бидний амжилтын бат бөх үндэс болж ирсэн бөгөөд цаашид ч хамтдаа илүү олон хүүхэд, гэр бүлийн төлөө шинэ амжилтуудыг бүтээх болно.