06/04/2026
Артемис 2 хөлгийнхөн хэдхэн цагийн дараа саранд хүрэх нь ээ. Тэд дэлхийгээс нисээд яг энэ цаг мөчид нийт 344 мянган км туулаад сансарын гүн харанхуйд аялаж буй. Саранд хүрэхэд ердөө 48 мянган км зай л үлдээд байна. Хэдийнэ дэлхийн тойрог замаас гараад сарны татах хүчний бүс рүү нэвтэрсэн байна. Энэ баг нийт 406,773 км нисч хүн төрөлхтөний хэзээ ч хүрч байгаагүй сарны цаад талд хүрнэ. Ингэснээр 1970 онд саранд очсон Аполло 13 багийн амжилтыг эвдэх юм.
Энэ зургийг өчигдөр хөлгийн багийнхан цонхоороо авчээ. 300 гаруй мянган км-ийн алсаас манай дэлхий ийм өчүүхэн юм харагддаж аж. Тээр тэнд эх дэлхий хоцроод үлдэж байгаа мэдрэмж, дөрөвхөн хүн сансрын гүн түнэр харанхуйд улам бүр дэлхийгээсээ холдож буйг өмнөөс нь бодохоор аймаар... Бүр төсөөлж ч чадахгүй юм аа. Эдний дараагийн баг 2028 онд саран дээр буухаар төлөвлөж байна.
Гэснээс өнөө шөнө Нетфликс эд нарын сар тойрон нисэх түүхэн мөчийг Монголын цагаар шөнийн 12:40 цаг орчмоос шууд дамжуулна гэж байсан шүү. Dark side of the moon-ийг анх удаа үзэх нь дээ хэдүүлээ!