04/05/2026
Чихрийн шижингийн урьдал үедээ байгаа цэвэршсэн эмэгтэйчүүдийн дунд 10-н долоо хоногийн турш явуулсан санамсаргүй, плацебо хяналттай, давхар сохор туршилтаар НМН-ыг булчингийн инсулиний мэдрэмтгий байдалд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Цэвэршсэн эмэгтэйчүүдэд тохиолддог түгээмэл эрүүл мэндийн асуудлын нэг нь чихрийн шижин. Сахар их хэмжээгээр хэрэглэдэггүй байсан ч бодисын солилцоо удааширч, бие инсулинийг мэдрэх нь багассанаас үүсдэг.
Туршилтад цэвэршсэн эмэгтэйчүүдийг онцлон оруулсан нь хулгана дээр хийсэн туршилтаар цэвэршсэн эмэгтэй хулгануудын бодисын солилцоонд эрэгтэй хулганаас хамаагүй илүү эерэг үр дүн гарснаас болжээ.
Туршилтаар НМН уусан эмэгтэйчүүдийн инсулин мэдрэмтгий байдал 25%-иар сайжирсан нь батлагдсан. Булчингийн эс инсулиныг шингээх дохиог хамаагүй сайн өгч байсан ба булчин үүсгэх генийн идэвхижилийг нэмэгдүүлж бүтцийн хувьд сэргэлт өгч байжээ.
Инсулин булчинд шингэх аваас үсний уналт, жингийн илүүдэл, арьсны асуудлууд нь дагаад шийдэгддэг шүү. Онцгүй зураг оруулсанд уучлаарай. Ийм болсноо мэдэхгүй яваад бгаа хүмүүс байж магадгүй гээд сэрэмжлүүлэх үүднээс орууллаа.
(Жич: Төрөлхийн биш олдмол байдлаар арьс өнгөө алдах нь хамаатай шүү)
Судалгааг бүтнээр нь: https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC8550608/