07/31/2023
#ТэмцээндХэрхэнБэлддэгВэ?
1. Хэрэв чи ямар бодибилдингийн тэмцээнд ямар ч ангилалд орох нь хамаагүй өөх булчингын харьцааг л зөв тохируулж чадсан байх хэрэгтэй. Энэ нь тийм ч амар зүйл биш анх удаа тэмцээнд орох гэж буй залуусд бол бүр ч ярвигтай асуудал.
Багшгүй л бол ер нь хэцүүхэн л байна. (Гэхдээ багшгүй ч гэсэн өөрийгөө бэлдэх нь боломжтой зүйл шүү.
2. Булчингын гаднах өөхөн давхарга нь удаан хугацааны хоолны дэглэм, кардио, зөв булчингын бэлтгэл нэмэлт хэрэглээ ,уураг аминогоо зөв тохируулж хэдий үед бэлтгэлээ эрчижүүлэх ямар үед хоол буюу нүүрс ус уурагаа (ДАВС) нэмэх хасах цикл күрс чин тохирж байна уу үгүй юу гэдгийг бүрэн хянаж чадвал #Багабулчиналдаж #ихөөхшатааж чадна.
3.хэрэглээ буюу цикл тэй бэлдэх натуралаар бэлдэх нь 2 өөр зүйл ихэнх натурал тамирчид хэрэглээтэй том булчинтай залуусаас илүү зөвлөгөө авдаг тэр зөвлөгөө нь хөөрхий натуралуудад нь таарах таарахгүй нь эргэлзээтэй.
4. Анхнаасаа тариа хэрэглээд явсан залуус бас тариандаа бүх зүйлээ даатгачихдаг тал байдаг. Бэлтгэл хоолоос нь илүү тарианд нь найдуулдаг багш нар нь хогын байдаг. Бэлдүүлж байгаа бол бүх юмыг нь л залхууралгүй сэтгэл гаргаж заах ажилах л хэрэгтэй. Тариагаа зарсан л бол боллоо гэсэн сэтгэлгээтэй.
5.ус хасалт нүүрс усны зохицуулалтыг туршлагтай хүнээс нь ганц удаа ч гэсэн зөвлөгөө аваад 1 ойлголт авчих хэрэгтэй 7 хоног ус уугаагүй 1 сар нүүрс ус идээгүй өдөрт 3 цаг кардио хийлээ өндөр тунтай өөх шатаагч уугаад нимгэрэхгүй байна гээл сонин юм их л сонсогддог шүү.