Khaliun Tsogt

Khaliun Tsogt Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар ярилцая

11/30/2025

Одоогийн хүч #дотоодамартайван #сэтгэлзүйнболовсрол #сэтгэлзүйнэрүүлмэнд

Self-love буюу Өөрийгөө хайрлана гэдэг нь -Алдаа гаргасан ч өөрийгөө уучилдаг байхыг-Амьдралын зовлон зүдгүүр дээр нэмж ...
02/01/2023

Self-love буюу Өөрийгөө хайрлана гэдэг нь

-Алдаа гаргасан ч өөрийгөө уучилдаг байхыг
-Амьдралын зовлон зүдгүүр дээр нэмж өөртөө хатуурхахгүй байхыг
-Өөрийн хэрэгцээ, хүслийг ойлгож таньж мэдэхийг
-Өөртөө бусдаас хайр, хүндэтгэл авахыг зөвшөөрөхийг
-Өөрийн авъяас, давуу талыг олж нээж түүндээ итгэхийг хэлнэ.

Official Video for “Flowers” by Miley CyrusListen to & Download “Flowers” out now: https://mileycyrus.lnk.to/FlowersPre-Order “Endless Summer Vacation” avail...

Сэтгэл зүйн эрүүл мэндэд мэдрэмжээ мэдрэх гэдэг маш чухал ойлголт байна. Ажиглаад байхад манай ихэнх эрчүүдийн хувьд сэт...
12/27/2022

Сэтгэл зүйн эрүүл мэндэд мэдрэмжээ мэдрэх гэдэг маш чухал ойлголт байна.

Ажиглаад байхад манай ихэнх эрчүүдийн хувьд сэтгэл хөдлөлд нэг их ач холбогдол өгдөггүй, түүнээсээ аль болох зугтаж, үгүйсгэх нь элбэг.

Тэр тусмаа эрчүүд айдас, буруутгал, ганцаардал зэрэг "сул дорой" гэж ойлгогддог мэдрэмжүүдээсээ зайлсхийж "хүчирхэг" гэж илтгэгдэх мэдрэмжүүд болох уур хилэн, түрэмгийллийг илүүтэй мэдэрч түүнийгээ бусдад гаргах хандлагатай байдаг.
Гэтэл тэр том уурын цаана бяцхан дотоод хүүгийн гомдол, ганцаардал байж болзошгүйг эргэн тойрных нь ч өөрөө ч тэр даанч анзаардаггүй.

Эрчүүд минь уйлах бол сул дорой, уурлах бол мундаг, лаг гээд хэн хэлчихсэн юм бэ. Дотоод сэтгэлээ сайн чагнаж байгаа мэдрэмжийг байгаа чигт нь мэдэрч бусдад мөн ойлгуулахад суралцая.

Төрсний дараах сэтгэл гутрал (Postpartum depression) болон Төрсний дараах түр зуурын сэтгэлийн хямрал (Baby blue) нь хоо...
10/31/2022

Төрсний дараах сэтгэл гутрал (Postpartum depression) болон Төрсний дараах түр зуурын сэтгэлийн хямрал (Baby blue) нь хоорондоо ялгаатай ойлголт юм.



Төрсний дараах түр зуурын сэтгэлийн хямрал нь (Baby blue) маш элбэг буюу нийт эмэгтэйчүүдийн 85%-д нь тохиолдоно. Ихэвчлэн сэтгэл санаа тогтворгүй, юманд цухалдуу, уйламтгай бх г.м шинжүүдээр илэрнэ.
Шалтгаан: дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд сэтгэц засал шаардлагагүйгээр хэдэн 7 хоногийн дараа өөрөө эргээд хэвийн болдог.

Төрсний дараах сэтгэл гутрал (Postpartum depression) Нийт төрсөн эмэгтэйчүүдийн 15%д тохиолдох бөгөөд төрсний дараах аль ч үед илэрнэ. Шинж тэмдэг илүү удаан хэдэн 7 хоногоос хэдэн сар жилээр үргэлжилж болно. Нойр, хооллох дуршил өөрчлөгдөж маш ихээр ядран сэтгэл санаа тогтворгүй болж, бусдаас өөрийгөө тусгаарлан, ойр дотны хүмүүстэйгээ харилцаа муудаж, сөрөг бодол мэдрэмж ихээр үүсэн түүнийгээ удирдаж чадахгүйд хүрнэ. Байнгын санаа зоволт болон айдас мэдрэгдэж өөртөө итгэх итгэл багасаж өөрийгөө голж үнэ цэнэгүйн мэдрэмж төрж эхэлнэ. Хүүхэдтэйгээ холбоо үүсгэж хангалттай хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан үүндээ өөрийгөө буруутгана. Их уйламтгай болж өдөр тутмын зүйлсээс таашаал авахаа болино. Бүр хүндэрсэн тохиолдолд хий юм харж сонсож, өөрийгөө болон хүүхдээ гэмтээх бодолд автаж эхэлдэг.
Хийгдэх эмчилгээ: CBT (Танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ бүлгээр болон ганцаарчилсан), Эмийн эмчилгээ, Амьдралын хэв маягт өөрчлөх оруулах г.м тухайн хүнд тохирсон эмчилгээ шаардлагатай.

Хүсээгүй жирэмслэлтийн үед, санхүүгийн асуудал, хэт залуудаа хүүхэдтэй болох, ганц бие аав бх, өмнө нь сэтгэл гутралаар өвдөж байсан эсэх зэргээс шалтгаалж Шинэхэн аавуудад ч мөн дээрхтэй ижил шинж тэмдэг илэрч сэтгэл гутралд автаж байх боломжтой.

Ургамал, цэцэг тарьж тордоно гэдэг нь угтаа өөрийн Сэтгэлийг өнгөлж, арчилж буйтай агаар нэг бөгөөд маргаашдаа итгэх итг...
10/29/2022

Ургамал, цэцэг тарьж тордоно гэдэг нь угтаа өөрийн Сэтгэлийг өнгөлж, арчилж буйтай агаар нэг бөгөөд маргаашдаа итгэх итгэлийг танд өгнө.

Таны хобби юу вэ?
Юу таныг жаргалтай болгодог вэ?

Өөрийн дуртай зүйлдээ цаг гаргах нь сэтгэлээ эрүүл байлгахад тустай юм.

Бидний одоо цагт үүсээд байгаа сэтгэлийн шаналал, зовиур нь ихэвчлэн ухамсаргүйн (unconscious) гүнд дарагдан буй өнгөрсн...
10/29/2022

Бидний одоо цагт үүсээд байгаа сэтгэлийн шаналал, зовиур нь ихэвчлэн ухамсаргүйн (unconscious) гүнд дарагдан буй өнгөрсний шарх, гэмтэлээс үүдсэн байх нь элбэг.

Тэрхүү далд буй зүйлийг зориглон ил гаргаж ирэх нь сэтгэлийг тайтгаруулахын эхлэл юм.

Дэлхий ертөнцөд таны оруулж болох хамгийн том хувь нэмэр бол хийдэг зүйл чинь бус хэнийг төрүүлж, өсгөсөн чинь юм.
10/11/2022

Дэлхий ертөнцөд таны оруулж болох хамгийн том хувь нэмэр бол хийдэг зүйл чинь бус хэнийг төрүүлж, өсгөсөн чинь юм.

Address

San Francisco, CA

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khaliun Tsogt posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Khaliun Tsogt:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category