12/08/2025
✨ Булчин татвагнах “тик” гэж яг юу юм бол?
Сүүлийн үед их хүүхдүүд нүдээ анивчих, мөрөө чичрүүлэх, нүүр нь өөрийн эрхгүй татах гэх мэт зүйлс их ажиглагдаад байгаа. Эцэг эхчүүд “яршиг л дээ, зуршил суучихаж” гэж боддог ч үнэндээ энэ нь тик гэдэг мэдрэлийн онцлог байдаг юм байна лээ.
Тик гэдэг нь хүний хүссэнээр биш, өөрийн эрхгүй давтагддаг жижиг хөдөлгөөн эсвэл дуу авиа.
Нүд ирмэх, хүзүүгээ огцом хөдөлгөх, хоолой засах, хамраар агаараа сорох гээд олон хэлбэртэй.
Хамгийн сонин нь: Ихэнх тохиолдолд хүүхэд өөрөө мэддэггүй, харин түүнийг дарамталж “бүү тэгдээ” гэх тусам улам ихэсдэг юм билээ.
🧠 Яагаад тик үүсдэг вэ?
Би өөрөө энэ талаар нэлээн уншиж судлахдаа дараах зүйлс хамгийн их нөлөөлдөг гэдгийг ойлгосон:
Стресс, айдас — гэрт муудалцах, хичээлийн ачаалал, шинэ орчин зэрэг нь шууд нөлөөлдөг.
Нойр дутуу — хүүхэд ч, насанд хүрэгчид ч ялгаагүй тикийг хамгийн хурдан сэдрээдэг зүйл.
Генетик онцлог — мэдрэг мэдрэлийн тогтолцоотой хүүхдүүдэд илүү элбэг.
ADHD / анхаарал төвлөрөл – судалгаагаар нилээд холбоотой гэж гарсан.
📌 Судалгаагаар хүүхдийн тикийн 70–80% нь нас ахих тусам өөрөө багасдаг.
❤️ Хүүхэд болон насанд хүрэгчдэд өгөх хэрэгтэй зөвлөгөө
1. Зэмлэх хэрэггүй.
“Битгий тэгдээ, больчих” гэх тусам хүүхэд сандарч, тик улам нэмэгддэг.
2. Тайван орчин бүрдүүлэх.
Хүүхдэд бага зэрэг өглөөний үүрэг багасгах, хичээлийн ачааллыг эрэмбэлэх их тус болдог.
3. Нойрыг сайн болгох.
Унтах цагийг 1–2 цагаар эрт болгосон өдөр тикийн эрч мэдэгдэхүйц багасдаг. Энэ бол хамгийн хурдан үр дүнтэй арга.
4. Биеийн идэвх.
Гуравхан 20–30 минутын алхалт, хөнгөн сунгалт ч тикийг намжаадаг.
5. Магни, кали агуулсан хүнс нэмэх.
Самар, банан, навчит ногоо, хар шоколад — бүгд мэдрэлийн тайвшруулдаг.
6. Удаан үргэлжилбэл мэдрэлийн эмчид үзүүлэх.
1 жилээс дээш үргэлжилсэн, хичээлд нөлөөлөх, дуу авиа гаргах тик нэмэгдэх зэрэг үед.
🔍 Эцэст нь хэлэхэд
Тик бол хүүхдийн “муу зан” биш. Энэ бол мэдрэлийн түр зуурын ачаалал.
Хамгийн сайн эмчилгээ нь тайван орчин + нойр + ойлголцол байдаг юм билээ.