27/02/2026
Энэ жил миний анхны томоохон ажил болох Mondem Holistik Hälsa AB албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад туйлын баяртай байна. Энэхүү ажлын хүрээнд монгол үндэсний бичгээ бусдад таниулан түгээн дэлгэрүүлэх, бидний бахархал болсон ондоошил, үнэт өв соёлоо сурталчлан хөгжүүлэх зорилготой юм.
Миний эхлүүлж буй энэхүү үйл ажиллагаа нь Швед улсын Стокгольм хотод амьдарч буй бүх насныханд нээлттэй. Сургалтын хүрээнд үндэсний бичиг, каллиграфийн урлаг, бийр бэхтэй зөв харилцах арга техник болон соёлын агуулгатай олон сонирхолтой, бүтээлч хөтөлбөрүүд багтсан болно.
Та бүхнийг сонирхон оролцож, хамтдаа монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхийг урьж байна.🇲🇳 I år är jag mycket glad över att officiellt starta mitt första stora projekt, Mondem Holistik Hälsa AB. Genom detta initiativ är mitt mål att sprida kunskap om den traditionella mongoliska skriften samt att främja och bevara vårt unika kulturarv och vår identitet.
Verksamheten är öppen för alla åldrar som bor i Stockholm, Sverige. Programmet innehåller kurser i traditionell mongolisk skrift, kalligrafins konst, rätt teknik för att arbeta med pensel och bläck samt många andra kreativa och kulturellt berikande aktiviteter.
Ni är varmt välkomna att delta och tillsammans sprida och uppmärksamma den mongoliska skriften och kulturen.🇸🇪